Монголд шинэ цагийн Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ-наас Хуулийн чиглэлийн их дээд сургуулийн бакалаврын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаан нь
1.Хуульчийн эрх зүйн байдал тулгамдсан асуудал
2.Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх нь
3.Хууль зүйн инноваци гэсэн сэдвийн хүрээнд болно.
Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан хоёр шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатанд оролцогчдоос шилдэг таван илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд уг илтгэлүүдийг хэлэлцүүлж, ялагчийг тодруулна. Оюутнуудын илтгэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд ХЗДХЯ-ны 304 тоот өрөөнд хүлээн авах аж. Нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнг 12 дугаар сарын 20-ны өдөр ХЗДХЯ-ны цахим сайт болох Mojha.gov.mn байршуулна. Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг нь 12 дугаар сарын 23-ны 15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Уралдааны тэргүүн байр 500.000, Дэд байр 300.000, тусгай байр 200.000 мянган төгрөгийн урамшуулалтай юм.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага:
1.Дээр дурдсан гурван сэдвийн аль нэгийг сонгосон байх
2.Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх
3.Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
4. Гадаад орны туршлагыг харьцуулан эш татсан байх,
5.Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх.
Илтгэл нь хэлбэрийн хувьд:
1.Илтгэл нь А4 цаасан дээр мөр хоорондын зай нь single, 12-ийн хэмжээтэ, 10-15 нүүрт багтсан байх,
2.Илтгэл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх,
3.Илтгэлд зохиогчийн товч намтрыг хавсаргасан байна,
4.Зохиогчийн овог нэр, сургуулийг илтгэлийн нүүрэнд бичсэн байна,
5. Илтгэл нь өмнө нь мэргэжлийн сонин, сэтгүүлд нийтлэгдээгүй байна