Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

2016-12-19

         Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж дараах 5-н асуудлыг хэлэлцлээ.

1. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай

2. Үндсэн хөрөнгийн тухай /ОНӨмчит байгууллагуудын хөрөнгийг худалдах, актлах, балансаас балансад шилжүүлэх/

3. Хөрөнгө оруулалтын ажлыг баталгаажуулах тухай

4. Шагналын журам батлах тухай

5. Төлөөлөгчдийн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

      Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай асуудлыг хэлэлцэж тэргүүлэгчдийн хурлаас гарсан санал, шүүмжлэлийг тусган аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдаанд оруулахаар дэмжлээ. 

      Мөн аймгийн ИТХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өмнөговь сумаас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Г.Нямбаяр, Р.Төмөрчөдөр нарын хоорондох шүүхийн маргааны давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан ба Р.Төмөрчөдөр хяналтын шатны шүүхэд хандахгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн тул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдаанаар Г.Нямбаярын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг оруулахаар дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%