Монгол улсын гал
голомт болсон Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж бодлогын төсөл
хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний түүчээ болж “Дархан Сэлэнгийн цахилгаан
түгээх сүлжээ” ХК өнгөрч буй 2016 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын
ажилд нийтдээ 7,2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
“ДСЦТС” ХК эрчим
хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага , арилжааны
автоматжуулалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын
систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор
нь шийдсэн юм.
Мөн 2016 онд
Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур
сумдад нийт 16600 гаруй ухаалаг тоолуурыг суурилуулсан. Түүнчлэн өөрийн
хөрөнгөөр өнгөрсөн онд 35/10(6)кВ-ын 2 дэд станц шинээр барьж,нэг дэд станцыг шинэчилж, 35 кВ-ын 34 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ-ын 116 км
цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэвшилтэт технологиор барьж байгуулан
хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байна. Ийнхүү 2016 онд
техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж, алдагдал бууруулах чиглэлд бодитой
ажил хийснийг үнэлэн, Эрчим хүчний яам “2016 оны эрчим хүчний салбарын хувийн
хэвшлийн шилдэг байгууллага”-аар шалгаруулжээ.