Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ ШАРЫН ГОЛ СУМАНД АЖИЛЛАВ

2016-12-22

Япон улсын Хоккайдо мужийн Шинтокү хотын Хотын зөвлөлийн гишүүн Сато болон “Цүчида Ноүсан” ХХК-ийн захирал Казүхито Цүчида нартай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймгаас Япон улсад мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг манай аймагт нийлүүлэх, Ерөнхий сайдын манай аймагт ажиллах үеэрээ үүрэг болгосон Хүнсний ногоог дахин боловсруулах /гүн хөлдөөх/ үйлдвэрийг байгуулах хүрээнд судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, орчин үеийн технологийг аймагт нэвтрүүлэхэд хамтарч ажиллах гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Нэг. Дархан-Уул аймгаас Япон улсад мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах асуудлын хүрээнд:

Хоккайдо мужийн “Цүчида Ноүсан” ХХК нь манай аймгаас мэргэжилтэй боловсон хүчнийг Япон улсад хөдөлмөр эрхлүүлэх ажлыг Монголын “Эрхэм-Уянга” ХХК-тай хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудын захиалгаар 1000 ажилтан Япон улсад хөдөлмөр эрхлүүлэх зорилготой ажиллаж байна. Уг ажлыг Хоккайдо мужийн Шинтокү хотын захиргаа дэмжиж байгаа бөгөөд Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Эхний ээлжний 2 хүн манай аймгаас тус мужид мах, сүүний үйлдвэрт ажиллаж байна.

Хоёр. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг манай аймагт нийлүүлэх хүрээнд:

Япон улс нь техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх орнуудын нэгийн хувьд хөдөө аж ахуйн салбарт ашиглагддаг орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг тус улсаас манай аймагт нийлүүлэх боломжийн талаар дээрх төлөөлөгчидтэй санал солилцлоо. Орхон сумын хувьд төмс, хүнсний ногоог гараар хураадаг байдлаас болж хадлан бэлтгэх ажил оройтох явдал гардаг. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн багаж, тоног төхөөрөмжийг хуучин гэлтгүй аймагтаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Гурав. Хүнсний ногоог дахин боловсруулах /гүн хөлдөөх/ үйлдвэр байгуулах ажилд судалгаа шинжилгээний дэмжлэг үзүүлэх, орчин үеийн технологийг аймагт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд:

Монголын улсын Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэрээ Хүнсний ногоог дахин боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулах чиглэлийг өгсөн. Төслийн судалгааны ажил явагдаж байгаа ба судалгааны ажилд гадны мэргэжилтэнгүүдийн оролцоо чухал болохыг уулзалтаар хэлэлцэж, санал солилцлоо.

Уулзалтын үр дүн:

Нэг. Хоккайдо мужийн Шинтокү хотын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн энэхүү уулзалтын үр дүнд манай аймгаас тус улсад мэргэжилтэй ажилчдыг ажиллуулах асуудлыг хоёр улсын төрийн байгууллагуудын зүгээс дэмжиж ажиллахаар шийдвэрлэлээ. Ажлын хөлс, тухайлбал цагийн 800 еэн, нэг сард дунджаар 150.000-200.000 еэний цалинтай байх, үүнээс байрны төлбөр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт 50.140 еэн төлөх, нийгмийн даатгалд төлсөн төлбөр нь эргээд Монголдоо тооцогдох гэсэн цалин, төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой мэдээллүүдийг ил болголоо.

Хоёр. Шинтокү хотын Хотын зөвлөлийн гишүүн Сато тус улсаас манай аймагт хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг дэмжсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа болон холбогдох 2 хүнийг Шинтокү хотод айлчлахыг урилаа.

Гурав. Цүчида Ноүсан ХХК-ийн захирал Казүхито Цүчида, төсөл хариуцан ажиллаж буй Батпүрэвийг Шинтокү хотод айлчлахыг урилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%