Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Шарын гол” ХК-ийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

2016-12-22

“Шарын гол” ХК-ийн удирдлагуудтай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уулзаж тус компанийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус компани 2016 онд 900.000 тн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн хэдий ч нийлүүлэгчдийн тоо буурсан шалтгаанаар энэ оны сүүл гэхэд 740.000-750.000 тн нүүрс олборлон борлуулах төлөвтэй байна. Дарханы цахилгаан станц, Эрдэнэтийн цахилгаан станцуудыг гэрээний дагуу 100 хувь нүүрсээр ханган ажиллаж байна. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар 85.000 тн нүүрсний нөөцтэй. Дархан суманд гэрээлэн борлуулагч Делта ХХК-аар нүүрсийг худалдан борлуулж байна. Нүүрсний 70 гаруй хувийг станцуудад 36.400 төгрөгөөр, иргэдэд 1тн-ыг 80.000 /НӨТ ороогүй/ төгрөгөөр худалдаалж байна.

Уулзалтын үр дүн:

Шарын гол ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байгаа ба 85.000 тн нүүрсний нөөц үүсгэсэнтэй газар дээр нь танилцав. Удирдлагуудын зүгээс их өвөлжилтийн үеэр хүндрэл бэрхшээл гарахгүй гэсэн тооцоотой байгааг мэдээллэсэн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%