Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

00-Н ӨРӨӨ БОЛОН ЗООРИЙН ДАВХРУУДЫН СУДАЛГААГ ХИЙНЭ

2016-12-22

Аймгийн Эрчим хүчний байгууллагуудын шуурхай хурал өнөөдөр /2016.12.19/ боллоо. Хурлаар дээрх байгууллагууд аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хот төлөвлөлтийн бодлого хууль эрхзүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдод өнөөдрийн нөхцөл байдлаа танилцуулж, урьд нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай хэлэлцэж, зарим тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, 2004 онд улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн орон сууцнуудын 00-н өрөөг иргэдэд хувьчилсан байдаг. Хувьчилж авсан иргэд 2012 оныг хүртэл СӨХ, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК зэрэгтэй гэрээ байгуулан хяналттай ажилладаг байсан бол 2012 онд гэрээ цуцлагдсанаар уг байруудад хяналт тавихад хүндрэлтэй болжээ. Энэ нь эрчим хүчний ямар нэгэн доголдол, аваар гарахад ихэнх 00-н өрөөний холбогдох эзэн, хариуцах хүнтэй холбоо барих боломж байдаггүйгээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал алдагдахад хүрч байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоотойгоор өмчлөл, хариуцлагын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар хэлэлцсэн юм. Одоогоор аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний тусгай зориулалтын өрөөбуюу нийт 80 гаруй 00 өрөөг иргэн, ААН, айл өрхүүд эзэмшиж байгаа юм байна.

Мөн дээрхи асуудалтай адил “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-иас орон сууцны зоорийн давхруудын холбогдох эздийг тодорхой болгож аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж яаралтай үед бэлэн байдлыг хангахыг СӨХ-ны удирдлагад уламжлав.

Өнөөдрийн байдлаар эрчим хүч, шугам сүлжээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт дулааны шугамд эвдрэл гарсныг шуурхай засварлажээ.

Энэ сарын сүүлийн 10 хоногт цочир хүйтрэх тулаймаг, орон нутгийн зүгээс зарим арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас хариуцлагатай жижүүр ажиллуулахаар болсон байна. Үүнээс гадна хот байгуулалтын 2030 он хүртэлх төлөвлөлтийг Арт констракшн ХХК хийж байгаа ажээ. Иймд тус төлөвлөгөөнд ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй тулд эрчимт хүчний байгууллагуудаас төлөвлөгөөнд тусгах саналыг хүргүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%