Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОРШИН СУУГЧДАД” ТАЙЛАГНАВ

2017-01-16

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар Цагдаагийн албаны тухай хуулийн 14 зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгэээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад Цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-д заасны дагуу Удирдамж, хөтөлбөр боловсруулан тайлан тавих үйл ажиллагааг баг, сум, Дархан-Уул аймгийн оршин суугчдад хэсэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

  Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-16 баг, Өргөө, Малчин багуудад 2017 оны 01 дүгээр сарын 11 өдөр , Орхон, арын гол сумын иргэд олон нийтэд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр , Нэгдсэн тайланг 2017.01.13 өдөр Залуучууд театрт тус тус зохион байгуулсан юм.

Нэгдсэн тайлан тавих арга хэмжээнд ЦЕГ-ын дэд бөгөөд Дотоод аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч. Болдбаатар , Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, Иргэний зөвлөлийн гишүүд урилгаар оролцлоо.

            Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлан тавьж, МУСТА дуучин н.Гантулга, МУСТА Залуучууд театрын дуучин н.Соронзонболд, авъяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч А.Отгонбаяр, цагдаагийн а/х Б. Мягмарсайхан, цагдаагийн ахлагч дэслэгч Б.Энххүслэн, саксофоны гоцлол цагдаагийн дэд ахлагч А.Даваасүрэн, Цагдаагийн ахлах ахлагч О.Ганбат нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

            Мөн энэ үеэр Цагдаагийн байгууллагад хэрэглэж байгаа тусгай хэрэгсэл, хувцас, техник хэрэгслэл, авто машинуудын үзэсгэлэн гаргаж иргэдэд сурталчилсан. Арга хэмжээний талаар орон нутгийн “ЛХА”, “DBS”, “RGB” телевиз, иргэд олон нийтэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%