Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2017-01-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.01.30/ хуралдаж, орон нутгийн цаг үеийн шинжтэй 2 асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд мөн Хяналт-шинжилгээ, Үнэлгээ, Дотоод аудитын хэлтсээс “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, Нийгмийн бодлогын хэлтсээс “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар 2016 оны тайлан” мэдээллийг Тэргүүлэгчдийн хуралд тус тус танилцуулсан юм. 
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬД 66 ХҮНИЙГ УЛАМЖЛАВ
Тус хурлаар Тэргүүлэгчид Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 66 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд Гавъяат агрономич цолоор 1, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор 2, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 3, “Алтан гадас” одонгоор 37, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 23 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжиллаа.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХҮЙСИЙН ХАРЬЦАА 69:31 ХУВЬТАЙ БАЙНА
Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргаар ахлуулсан “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо” ажилладаг бөгөөд шинэчлэгдэн байгуулагдсан салбар хороо нь 11 хүний бүрэлдэхүүнтэй юм.
Уг салбар хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачлагыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг хүлээдэг. 
Төрийн байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын судалгаа, мэдээллийн баазтай болох зорилгоор төрийн 91 байгууллагаас судалгаа авчээ.
2016 оны байдлаар аймгийн бүх шатны төрийн байгууллагуудад нийт 4192 албан хаагч ажиллаж байгаагийн 2910 нь буюу 69.4 % нь эмэгтэй албан хаагч буюу хүйсийн харьцаа 69:31 хувьтай байна. 
Харин нийт 206 удирдах албан тушаалтан байгаагийн 110 буюу 53,3% нь эмэгтэй буюу хүйсийн харьцаа 53:47 байгаа нь аймгийн хэмжээнд удирдах албан тушаалтны хүйсийн харьцаа тэнцвэртэй байгааг харуулж байна. 
Аймгийн ИТХ-ын эмэгтэй Тэргүүлэгчид тус салбар хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл ажиллагааны чиглэлийг төрийн албан хаагчдаас гадна иргэд, олон нийтэд хандуулах, жендэрийн тэнцвэрт байдлыг хангуулахад эр, эм хүйсээс үл хамааран жигд оролцоог дэмжих, “Нүдэнд харагдахуйц” бодит, үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг анхааруулсан юм. 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААС 2016 ОНД ГАРГАСАН ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ 91.15 ХУВЬТАЙ ГЭЖ ДҮГНЭВ
           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 2016 онд аймгийн Засаг даргад  хэрэгжүүлэхийг үүрэг болгосон тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. 
2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг дарга хяналтад авч, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон  нийт 47  тогтоол гарсан бөгөөд  тогтоолын хэрэгжилт 91.15 хувьтай,  4.56 онооны үнэлгээтэй байна. 

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 6 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ БАТАЛЛАА
         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 6 дугаар хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. 
             Хуралдаанаар “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцэх юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%