Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цэцэг өвчнөөр устгагдсан 360 толгой малын нөхөн төлбөрийг шийднэ

2017-01-30

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлаар тус аймагт оны өмнө гарсан хонины цэцэг өвчнийг богино хугацаанд тархалтыг нь таслан зогсоосон тухай мэдээллийг сонсоод цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Аймгийн ОБГ-аас хийсэн мэдээлэлд 2014 оноос хойш улсын хэмжээнд цэцэг өвчин гарсан 11 аймгийн 82 сумтай харьцуулбал нэг голомтыг нэг өрхийн төвшинд таслан зогсоосон анхны аймаг болж бусад аймагт жишиг болсон гэдгийг онцлов.

Уг өвчний голомтыг амжилттай таслан зогсооход шаардагдах хөрөнгийн асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд шуурхай шийдвэрлэсэн, мэргэжлийн байгууллагууд, сумын ЗДТГ-ын хоорондох хамтын ажиллагаа сайн, мал эмнэлгийн алба нь улсын хөрөнгө оруулалтаар олгосон халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцасыг хуваарилж олгоогүй хадгалж байсан нь бэлтгэл болсон, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг зохион байгуулж малчдад өвчний шинж тэмдэгийг харуулсан өнгөт зурагт хуудас, мэдээллээр хангаж сурталчилсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж уг өвчний эсрэг хариу арга хэмжээг сайн авч чадсан гэсэн дүгнэлт гарчээ.

Цаашид 52,0 мянган тун вакциныг ойрын хугацаанд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж нэгдсэн зохион байгуулалтаар хангаж хамтын хүчээр богино хугацаанд хийнэ. Мөн голомт бүхий аймаг, сумдаас үржлийн болон бусад зорилгоор амьд мал худалдан авч шилжүүлж ирэхийг хориглоод байна.

Устгалд хамрагдсан 360 толгой малын нөхөн төлбөрийн тооцоог ХХААЯ-нд өгч санхүүжилтийг нь шийдвэрлүүлж, голомтод ажилласан хүмүүсийн томилолтыг тооцож ОБЕГ-т уламжлах, илүү цагаар ажилласан хугацааг байгууллагын удирдлагууд нөхөж амраах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулж холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%