Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөгжил дагуулсан “Дархан хот”

2017-02-02

Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвөлгөөн энэ сарын 27-ны өдөр Дархан хотод боллоо. Тус зөвөлгөөнөөр Дархан-Уул аймгийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны бүтээн байгуулалтад баримталж байгаа бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн чухал чиглэл болох эрчим хүч, усан хангамжийн хүртээмжийн талаар ярилцлаа.

16300371_1788182554775378_5964808727981213602_o

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “2013 оны нэгдүгээр сард аймгийн түлш эрчим хүчний хангамжийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага зөвлөгөөнийг зохион байгуулж холбогдох яам, тамгын газрын удирдлагууд оролцож тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байсан. Тухайн үед гаргасан шийдвэр өнөөдөр бодит ажил болж хэрэгжсэн. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэв.

Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг салбарын яамнаас тавьжээ. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц гэх мэтчилэн цөөхөн байдаг ч энэ зорилт нь 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж тооцоолж байна. Тодруулбал, ойрын хоёр жилд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВТ орчим нарны эх үүсвэрийг оруулахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддоржийн ярьж буйгаар эрчим хүчний олон төслийг энэ онд эхлүүлэх юм байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулбал цахилгааны нийт хэрэглээний 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг биелүүлэх боломж бүрдэнэ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин паркийн ажил эхэлж байгаа аж. Үүнээс гадна энэ сарын 19-нд Дархан-Уул аймгийн нутагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулсан нь томоохон ажлын эхлэл болсон юм.

16300468_1788182981442002_1328131831542493582_o

“Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо”

Монгол Улс анх удаа нарны эрчим хүчээ ашиглаж цахилгаан үйлдвэрлэх түүхэн ажлын эхлэлийг Дархан-Уул аймагт тавилаа. Станцыг Монголын “Солар Повер интернэшнл”, Япон улсын “Шарп” корпораци, “Шигэмицү Шожи” компани хамтран 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулжээ. Харин энэ сарын 19-нд албан ёсны нээлт хийсэн юм.

Дархан-Уул аймаг орон сууцны хороолол ихээр баригдаж байгаа. Тиймээс эрчим хүч, усан хангамжаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

Одоогоор тус аймгийн эрчим хүчний нийт хэрэглээ нь 6895 сая квт.цаг байгаа. Үүний 80 хувийг дотоодын эрчим хүчээр хангадаг. Харин үлдсэн 20 хувийг импортоор нийлүүлж байна. Мөн дулаан хангамжийн хувьд нийт хэрэглээ нь 10679 мян.Гкал. Сүүлийн таван жилийн өсөлт 5.0 хувьтай байна.

10 МВт-ын хүчин чадалтай уг станц нь жилдээ 15.2 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ. Борлуулалтын орлого нь жилд 2.6 сая ам.доллар байх юм. Харин ашиглалт үйлчилгээнд жилдээ 300 мянган ам.долларын зардал гаргах юм байна. Ийнхүү цахилгаан станц ажилласаар 12 жилийн дараа зардлаа бүрэн нөхөж дуусах юм.

Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 918 мянган киловат цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргээд байгаа аж. Тус нарны станц жилд 14,1 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэ нь 20 мянган айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Түүнчлэн жилд 14.476 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой ажээ. Станцын цахилгаан тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэнд ч өндөр үр ашигтай хэвийн ажиллахаар тооцолж, хүйтрэлийг дааж чадах техникүүдийг сонгосон байна. “Солар Повер интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр “Станц маань нарны хэмжээнээс хамаарч ажиллана. Жилийн өндөр үйлдвэрлэл нь дөрөвдүгээр сард гарна гэсэн үг. Бусад саруудад үүлтэй, салхитай гэх мэтчилэн тэнгэр цэлмэг биш байдаг тул үйлдвэрлэл тэр хэмжээгээр бага байх юм. Ялангуяа өвлийн гурван сард нар урагшилж, гийгүүлэх хугацаа бага тул тэр хэмжээгээр үйлдвэрлэл багасна гэсэн үг. Гол нь нарны цахилгаан станц нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулна. Нэг жилд 40 мянган тонн нүүрс түлдэг гэж тооцвол тэр хэмжээний хүлэмжийн хийн ялгаралтаас сэргийлж буй хэрэг” гэлээ.

“Сэргээгдэх эрчим хүчээ экспортлох эхлэл тавилаа”

Монгол Улс 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-тай болсон. Тэгвэл үүнээс яг 10 жилийн дараа анхны нарны станц байгуулж буй нь энэ аж. Учир нь бүхэл бүтэн 12 жилийн дараа ашгаа нөхөх энэ төсөлд гадны хөрөнгө оруулагчид орж ирдэггүй байжээ. Харин сүүлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсноор эхний станцын төсөл хэрэгжиж буй нь хэмээн салбарынхан тайлбарлав.

Ийнхүү эхлэл тавигдсан нь Монгол Улс цаашид нүүрсээ бус цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдэж буйг салбарынхан онцоллоо. Энэ талаар Б.Мандалбаяр “Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш нутагтаа нар салхины станцаа барьж БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. Учир нь БНХАУ л гэхэд жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань гэхэд 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж буй. Үүний эхлэл рүү явж байгаа гэж ойлгож байна” хэмээн онцоллоо.

16389154_1419222154818251_724737346_o

Т.Сайхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%