Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САР ШИНИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-02-21

     Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг XVII  жарны “Алтан унжлагат хэмээх гал тахиа жил”-ийн сар шинийн барилдаан 2017 оны 02-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Хүчит бөхийн барилдаанд нийт 32 бөх уран мэх, ур чадвараа дайчлан барилдсанаас аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүлэн Э.Мөнхбаатар үзүүрлэсэн бол их шөвгийн дөрөвт аймгийн арслан Д.Түмэнжаргал, Б.Үүрцайх нар тус тус шалгарсан байна. Мөн барилдааны үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Говьсүмбэр аймгийн бөхийн холбооны тэргүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Насанбат нар  аймгийн ахмад, цолтой бөхчүүд болох Аймгийн арслан Б.Дагвадорж,  М.Батсуурь, Л.Бямбасүрэн, Аймгийн заан Х.Лувсанцэрэн нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

Монгол бөхийн босоо цагаан хийморь та бүхнийг үргэлж ивээж байх болтугай




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%