Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн сургалт боллоо

2017-02-21

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон тус газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн сургалт зохион байгууллааХоёр өдөр үргэлжилсэн энэ сургалтаар төвлөрлийг сааруулах талаархи бодлогын бичиг баримт, түүнийг хэрэгжүүлэх үе шат болон төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалын төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Хурлыг нээж ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн сургалтын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, төрийн байгууллагын бүтээмж, удирдлагын өөрчлөлт, албан хаагчдын манлайлал зэрэг бусад сэдвээр сургалт хийх учир идэвхтэй оролцохыг хүсэв.Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн хүрээнд Засгийн газар “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулан баталсан бөгөөд үүнд нийцүүлэн  төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөж байгаа юм.Тус сургалтаар Төрийн албан хаагчдын манлайлал, төрийн байгууллагын бүтээмжийн асуудал, төрийн байгууллагын өөрчлөлтийн удирдлага, Захиргааны ерөнхий хууль, Монгол улсын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах , төрийн албаны стандарт, ажлын байрны тодорхойлолт, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, төвлөрлийг сааруулх талаар төрөөс баримтлах бодлого түүнийг хэрэгжүүлэх арга зам, төрийн захиргааны удирдлагын арга барилыг сайжруулах нь зэрэг сэдвүүдээр холбогдох албаны ажилтнууд мэдээлэл хийлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%