Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Элчин сайд Масато ТАКАОКА ажлын айлчлал хийлээ.

2017-03-08

      Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато ТАКАОКА, Эдийн Засгийн хөгжлийн хамтын ажиллагааны хэлтэс хоёрдугаар нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Цүйки Мао нар манай аймагт албан ёсны айлчлал хийлээ.
Өнөө жил Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Япон улсын Элчин сайдын яам болон Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин боловсрол, соёл, нийгэм, уул уурхай бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийж байгааг дуулгахад таатай байна.
Тэр ч утгаараа Япон улсын Засгийн газраас 1998 онд Шивээ-Овоо нүүрсний уурхайд 67.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 38 нэр төрлийн тоног төхөөрөмж, 17 цооног бүхий 2.7 км ус зайлуулах хоолой, Төмөргүйжүүлэх төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалт хийснээс гадна “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 2014 онд Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн гадна тохижилт, дотор засварын ажил, 2015 онд Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн Б корпусын их засварын ажил зэргийг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байдаг.
Элчин сайд Масато ТАКАОКА, болон бусад албаны хүмүүс өмнөх жилүүдэд Говьсүмбэр аймагт хийж хэрэгжүүлсэн ажил, түүнийг хэрхэн ашиглаж байгааг үзэж танилцсанаас гадна Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр гүйцэтгэгч компани болон тавдугаар сургуулийн захиралтай гурвалсан гэрээг байгууллаа.
“ГЭЭТ” ХХК-тай гэрээ байгуулан дотор, гадна засал фасад, цахилгаан, дулааны шугамын ажлуудыг 2017 оны 04 дүгээр сарын 01-нд эхлэж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтанд оруулахаар боллоо.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%