Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олимпийн таеквондогийн бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2017-03-13

Олимпийн таеквондогийн бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2017 оны 03-р сарын 10-11-ний өдрүүдэд Биеийн тамир, спортын газрын зааланд болж, тэмцээнд 18 багийн 150 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнийг нээлттэй зохион байгуулснаар Улаанбаатар хотын Кёнхи, Стэп, Гэрэлт ирээдүй клубын баг тамирчид болон БНХАУ-ын баг тамирчид оролцсоноороо өргөн дэлгэр боллоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд 
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл
Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх
АЗДТГ-ын эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Ц.МөнхбаатарАймгийн таеквондогийн холбооны тэргүүлэгч Энхболд, Давааням, Энхтөр, Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга Дашдэндэв 
БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын Тамирын сургуулийн захирал Вэн Чин Боу, дасгалжуулагч Давшилт 
БНХАУ-ын Манжуур хотын Биеийн тамирын сургуулийн захирал Ши Юень Юень 
Хянган аймгийн Улаан хотын таеквондогийн дасгалжуулагч Ван Жа нар оролцлоо. 
Тус тэмцээнийг шүүн явуулахаар Монголын таеквондогийн холбооны олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Янжинлхам хүрэлцэн ирсэн.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%