Улс орны бодлого боловсруулахад нэн тэргүүнд нөлөөлж байдаг хүчин зүйл нь статистикийн судалгаа, тоо баримт байдаг. Статистик үнэн бодит гарснаар төр засгаас хэрэгжүүлэх аливаа бодлого, шийдвэр оновчтой болох учиртай. Тиймээс дэлхийн банкны дэмжлэгтэйгээр анх удаа 21 аймагт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан зэрэг томоохон мэдээллийн эх үүсвэр, сан бий. Тэрхүү мэдээллийн санг өдөр тутамд хөгжүүлэн ажиллаж байдаг хүмүүс бол баг, хорооны засаг дарга нар юм. Тиймээс 21 аймгийн 330 сумын 2200 гаруй ажилтан, багийн засаг дарга нарыг хамруулан уг сургалтын зохион байгуулж байна. Дархан-Уул аймгаас эхэлсэн уг сургалтад 4 сум 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо. Монгол улсын статистикийн байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулдагаарай Герман, Орос, Хятад гэх мэт бусад томоохон улс орны статистикийн байгууллагаас ялгаатай байдаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос Статистикийн байгууллагын хүний нөөц болон мэдээлэл боловсруулах чадавхыг дээшлүүлэх нь нэн тэргүүний ажил болгож эхлүүлжээ. Энэхүү сургалтыг Дэлхийн банкны итгэлцлийн сангийн буцалтгүй тусламж болон Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.