Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

А3 сертификат олгох сургалт эхэллээ

2017-03-21

Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас өнөөдөр /2017.03.21/ Залуучууд театрын дугуй зааланд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах тухай хуулийн хүрээнд үнэлгээний хороонд ажиллах эрх олгох А3 сертификатын сургалтыг явуулж эхэллээ. Энэхүү сургалт 2 өдөр үргэлжлэн үнэ төлбөргүй явагдаж байгаараа онцлог бөгөөд нийт 60-н иргэн хамрагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах суурь мэдлэг олгох тус сургалтад хамрагдсан иргэд 4 дэх өдөр буюу энэ сарын 23-ний өдөр шалгалт өгөх юм байна. Сургалт 2 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтад тэнцсэн иргэд А3 сертификат гардан авах бөгөөд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой болно. Иргэд худалдан авах ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор тендерийн үйл явц илүү нээлттэй, ил тод болох нөхцөл бүрдэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%