Монгол улсын Засгийн газраас худалдан авах ажиллагааны үйл явцыг хурдан шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг боловсруулсан. Уг систем нь худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тендер шалгаруулалт зохион байгуулах, үнэлгээ, гэрээ, нийлүүлэгчийн удирдлага, цахим шалгалтын нэгдсэн мэдээлэл солилцооны цахим тогтолцоог бий болгох зорилготой. Энэ хүрээнд өнөөдөр /2017.03.21/ Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр цахим тендерийн сургалтыг Дархан сумын хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтад 40 гаруй захиалагч болон оролцогч компаниудын төлөөлөл оролцсон юм. “Интерактив” ХХК энэхүү 2 өдрийн сургалтын хичээлийг зааж байна.