Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

65 компани тендерт оролцохоор баримт бичиг ирүүлжээ

2017-03-27

Өнөөдөр /2017.03.27/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2017 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2 тэрбум 48,8 сая төгрөгийн 8-н төсөл арга хэмжээний тендерийн нээлт боллоо. Энэхүү 8-н төсөл арга хэмжээнд 65 компани тендерт оролцохоор тендерийн бичиг баримт худалдан авчээ. НААҮГ-т олон үйлдэлт тусгай зориулалтын авто машин нийлүүлэх, Дархан сумын 7 дугаар багт Багийн төвийн зориулалтаар барилга худалдаж авах, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл, Тохилог хороолол төслийн хүрээнд Дархан сумын 1,2 дугаар багийн 0,34 км авто зам, 3 дугаар багийн 0,94 км авто зам, Дархан сумын 6,7,8 дугаар багийн 1,02 км авто зам, аймгийн ЗДТГ-ын барилгын өргөтгөл, Дархан сумын 25 дугаар хорооллын авто замын барилга угсралтын ажил гэсэн 8-н төсөл арга хэмжээ зарлагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%