Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чойбалсан-Манжуур чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэллээ

2017-03-28

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн автобус энэ сарын 27-ны өдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр өөр аймаг, хотуудаас ирэх зорчигчдын тоо нэмэгдэнэ. Иймд Дорнод аймагт зориулалтын тээш хадгалах сав, зорчигчдын хүлээлгийн танхим бүхий авто вокзал байгуулах талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран дурдлаа.
Тээврийн үйлчилгээг “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК-иуд гүйцэтгэх юм. Эхний удаад Даваа, Лхагва, Баасан гарагуудад явах ба зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногийн 5 өдөрт тээвэрлэлт хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн нэг талд зорчих үнэ 44.000 төгрөг бөгөөд цаашид энэ үнийг бууруулах боломжтой талаар тээврийн компанийн удирдлагууд хэлж байлаа.
Улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлттэй болсноор иргэд мэргэшсэн жолооч бүхий найдвартай тээврийн хэрэгслээр цагийн хуваарийн дагуу хурдын дээд хязгаар, GPS хяналт, тодорхой маршрутын дагуу гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдан зорчих боломжтой боллоо.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%