Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө

2017-03-28

Монгол улсын Их хурлаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2017 оны 03 дугаар 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэчилсэн тангаргаа өргөлөө. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.03.28/ Дархан-50 цогцолборт боллоо. Цагдаагийн газрын алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсний үр дүнд алба хаагчдын эрх зүйн байдлыг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэлгэрэнгүй зохицуулалт хийхээр тусгагдсан хууль батлагдаж байгаад тэд баяртай байж тангаргаа өргөлөө. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авах, тангараг өргөх ёслолын ажиллагаа 21 аймагт нэгэн зэрэг морин цагт болсон юм. Хуулийн бичвэрийг хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс цаашид онцгой анхаарч эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, цагдаагийн ажил үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улс орон, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Цагдаагийн алба хаагчид өнөөдөр орон даяар цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авч, цагдаагийн тангараг өргөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%