Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Иргэд өөрсдөө модыг ургах боломжгүйгээр тайрчээ

2017-03-31

НААҮГ-ын ажилтнууд өөрсдийн дураар мод тайрч ургах боломжгүй болголоо гэсэн иргэдийн цахим хуудаснаа байршуулсан мэдээллийн дагуу бид НААҮГ-ын Тохижилтын инженер Д.Ханджаргалтай уулзаж тодруулгыг авсан юм. Дархан сумын 14 дүгээр багийн 1б байрны зүүн булан дахь хайлаас модыг НААҮГ-ын ажилтан албан хаагчид тайраагүй бөгөөд иргэд өөрсдөө тайрсан гэдэг мэдээллийг өгсөн юм. Ерөнхийдөө НААҮГ нь зам дагуу мод бутны хэлбэрийг урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан засаж байгаа бөгөөд ургах боломжгүйгээр тайрах үндэс байхгүй гэдгийг хэлж байсан юм.НААҮГ нь өөрсдийн эзэмшлийн модыг хэлбэржүүлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд иргэд, оршин суугчид байрны урд ургасан модноос болж нар үзэхгүй хог ихээр хуримтлуулдаг гэхчлэн олон гомдлыг тавьж тайруулах хүсэлтийг өгдөг байна. Гэхдээ дан ганц иргэдийн хүсэлтээр модыг тайрч болохгүй бөгөөд холбогдох баг сумын удирдлага, мэргэжилтнүүд зөвшилцөн тайралтыг хийдэг гэдэг тайлбарыг өгч байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%