Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хог хаягдлыг түүхий эд болгон ашиглах цаг үе иржээ

2017-03-31

Өнөөдөр /2017.3.30/ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Махеш Прадхан, хөтөлбөрийн Монгол улс талын зөвлөх Др. Д.Дагвадорж нар ирж, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийв. Уулзалтаар хог хаягдлыг тээвэрлэх, ялгах, ангилах, хоёрдогч түүхий эд болгон ашиглаж үр ашгийг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан ажлын байр бий болгох гэсэн хог хаягдлын цогц менежментийг боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо. Хог хаягдлын асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсүдийн нэг. Энэ ч утгаараа өндөр хөгжилтэй орнууд нэгдэн “Уур амьсгалын ногоон сан”-г байгуулсан байдаг юм байна. Энэхүү сангаас хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчилөлтөд эерэгээр нөлөөлөх, сул талыг давуу тал болгон ашиглах шийдэл бүхий санаа санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэхдээ нэг төсөл хөтөлбөрт 50 сая доллар хөрөнгө оруулалтыг хийдэг байна. Төслийн баримт бичиг, суурь судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд суурь судалгаатай холбогдуулан “Сан-Оргиу” ХХК, Дархан хотын нэгдсэн хогийн цэг, Төв цэвэрлэх байгууламж болон энэ онд нээлтээ хийсэн 10 Мвт хүчин чадал бүхий Нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Төслийн суурь судалгааны ажлаар 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулагдах ба олон улсын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид энэ үеэр Дархан-Уул аймагт ирж хогийн цэгтэй танилцахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%