Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

30 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЖЭЭ

2017-04-03

 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Орон нутгийн өмчийн газарт нийт 42 тендер зарлагдахаас өнөөдрийн байдлаар 30 тендер зарласан байна. Үүнээс 6 тендерийн гүйцэтгэгч нь шалгарч гэрээ байгуулах эрх олгогдож, 10 тендер үнэлгээний шатанд явж байгаа бол 10 тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт нь гарч аймгийн Засаг даргад танилцуулахад бэлэн болжээ. 2 тендер нээлт хийх хугацаа нь болоогүй тендер хүлээн авах шатандаа явж байна гэж Даваа гарагийн шуурхай хурлын үеэр аймгийн ОНӨГ-ын дага П.Батсүх танилцууллаа. Эрүүл мэндийн төвийн эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендер нь 33 багц болж тус бүртээ зарлагдаж үнэлгээ хийгдсэн байна. Ингэснээр нийт 72 тендерийг зарлаад байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%