Өнөөдөр
/2017.04.07/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор чухал асуудал хэлэлцэж
байна. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар олон нийтийн
нээлттэй санал асуулга хийх тухай юм. Үндсэн Хуульд оруулж буй өөрчлөлт дунд
Дарханчууд бидний хувьд чухал нэг заалт бий. Энэ нь засаг захиргаа, нутгийн
удирдлагын тогтолцоог өөрчилж буй заалт аж. Хэрэв уг заалт батлагдвал
Дархан-Уул аймаг ХОТЫН статустай болох боломж бүрдэнэ. Иймд хэлэлцүүлэгт
Дарханчууд та бүхнийг идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уриалж байна.