Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ

2017-04-12

2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ-т шаардлагатай байсан 43 сая төгрөгийн үнэ бүхий 2 авто машин, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тус газар нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдаж 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 17-н албан хаагч, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тус хамт олон зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс замын засвар арчлалтын ажлын бүртгэл судалгаа, нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын судалгааны ажлыг хийж гүйцэтгэн 8-н аж ахуй нэгжтэй зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулан 196 иргэнийг баталгаат ажлын байртай болгожээ. Аймгийн хэмжээнд нийт 60 гаруй км хатуу хучилттай авто зам байдаг бөгөөд энэхүү тоног төхөөрөмжөөр орон нутгийн замын засвар арчлалтын ажлыг технологийн дагуу сайн хийж гүйцэтгэхээ тус газрын дарга Ц.Сэргэлэн хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%