Дархан-Уул аймагт 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 09-ний өдрүүдэд Онцгой байдлын газарт гал түймрийн зөрчлийн дуудлага 4, байлдааны тархалт хийж унтраасан 8 нийт 12 удаагийн дуудлага гарч ажилласан байна. Гал түймрийн дуудлагад нийт 2 цаг 12 минут ажиллаж, 4тн ус, 35л шатахуун зарцуулан унтраасан ба иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирч болох байсан 15 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Иймд иргэд хашаа хороогоо цэвэрлэсэн хогийг шатаахгүй зориулалтын хогийн цэгт хаях, сургуулийн насны хүүхдүүдийг чүдэнз болон гал гаргах эд зүйлээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхаарна уу.
Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймэр гаргасан тохиолдолд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэг 25.1.1-д заасны дагуу иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин, аж ахуй нэгж байгуулагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй танцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгохыг анхаарна уу.