Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы охин Өвлийн тусгай олимпоос хос медаль хүртжээ

2017-04-13

Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Уянга 2017 оны 3-р сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Австри Улсад болсон Тусгай Олимпийн Дэлхийн өвлийн наадамд оролцож алт болон мөнгө гэсэн хос медалийг эх орондоо авчран аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн билээ. Өнөөдөр /2017.04.13/ аймгийн удирдлагууд Дэлхийн өвлийн наадмын хос медальтай Энэрэл цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Н.Уянга хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Олимпод гүйлтийн цанын 50м төрөлд алт, 100м-ийн төрөлд мөнгөн медалийн эзэн болж Монгол улсын анхны алтан медалийн эзэн болсноор улс эх орон цаашлаад Дархан хотынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж чадсан Уянгад талархаж байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийлж Дархан хотын хүндэт жуух бичгээр шагнасан юм. Энэхүү наадамд Монгол улсаас 14 тамирчин оролцсон бөгөөд уянга нь 2016 оны үндэсний аварга шалгаруулах өвлийн олимпоос цанын төрлөөр алтан медаль хүртснээр Австри хотноо зохиогдох Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцох эрхээ авч байжээ. Түүний оролцсон уг тусгай олимп нь зуны олимп, өвлийн олимпоос дутахааргүй дэлхийн хэмжээний томоохон спортын наадам юм. Уг наадамд 107 орны 2700 гаруй тамирчин өвлийн спортын 9 төрлөөр оролцсон байна. Энэхүү наадамд 1100 дасгалжуулагч, 3000 сайн дурын ажилтан, 1200 хүндэт зочид, 5000 гэр бүлийн гишүүд, дэмжигчид, 800 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, 800 конгресс, засгийн газрын төлөөлөл оролцсон юм. Түүнийг энэхүү амжилтыг гаргахад нь олон талаар тусалж дэмжсэн байгууллага бол JCI Дархан салбарын хамт олон юм. Тус байгууллага нь "Ялалт байгуулахад чинь бид тусалъя " төслөө 2015 оноос эхлэн 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлсэн “Авьяас” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн гэлээ. Төслийн гол зорилго бол спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусд урам зориг өгөх, тэдний эцэг эхэд итгэл найдвар төрүүлж тэднийг бидний нэгэн адил гэдгийг таниж мэдрүүлэх, нийгэмшүүлэхэд спортоор дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхэд төслийн зорилго оршдог ажээ. Уг төслийн цар хүрээ өргөжиж 2017 оны 5 дугаар сарын 13-14 ны өдрүүдэд Төвийн бүсийн тусгай олимпийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%